“Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо” ТББ нь 2009 оноос хойш холимог тулааны спортыг хөгжүүлэх, шилдэг тамирчдыг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Холбоо нь MGL-1 Fighting Championship тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж, олон улсын төвшинд өрсөлдөх тулаанчдыг тодруулдаг.